Утгаггуу сэдэв

Өглөө босоод усандаа орчихоод ТВ асаав. Мэдээ гарч байна. Иракд нэг нь өөрийгөө дэлбэлжээ. Дэлхийг бүхэлд нь дэлбэлхэд ийм бөмбөг хэд хэрэгтэй болох бол. Гэхдээ атомын бөмбөг(1) гэж байгаа ш дээ. Одоогоор дэлхий дээр байгаа бүх атомын зэвсэгийн 10 хүрэхгүй % нь л энэ гаригаа бүхэлд нь элбэг сөнөөчихөж чадна гээд байгаа. За сөнөх асуудал яахав, дэлхийн үүсэл өөрчилөлтийн талаар бас нэг сонирхолтой нэвтрүүлэг С1-ээр гарч байнаа саяхан. Уулс яаж бий болж европ африк тив далайгаар зааглагдаж байгаа талаар. Тайлбарыг нь их гоё уншиж байна лээ. Тэр хүн орой нь гэртээ хариад орондоо орсон хойноо дэлхийн үүслийн талаар бодсон болов уу. Who knows, ямар ч л байсан эхнэртэй бол эхнэр нь өглөө нь уруулаа будсан л байх, үнэндээ тэр бүсгүй уруулын будагыг(2) юугаар хийдгийг мэдэхгүй байх, мэдэхийг хэзээ ч сонирхоогүй байх. Гэтэл саяхан хордож талийгаач болсон Оросын тагнуулч Alexander Litvinenko(3) –г хордуулсан шиг polonium-210(4) гээчийг бүх уруулын будаганд үйлдвэрүүдээс нь хийчихэд л (түй түй түй ширээ 3 балбав) 15аас дээш насны бүх бүсгүйчүүл хэрэглэнэ шүү дээ. Английн хатан хаан нь хүртэл. Тэгээд л англичууд хатан хаандаа(5) их санаа тавидаг байх. Нэг жишээ нь 70аад онд гарч ирсэн Sex Pistols(6) хамтлагын “God save the Queen”(7) гэх алдартай дуу нь байна хэхэ. Sex Pistols Панк урсгалыг маш ихээр дэлгэрүүлсэн бас тайзан дээр чармай нүцгэнээр тоглосон анхны хамлаг. Би буруу санаагүй бол дуучин нь хар тамхинаас болж үхсэн санагдаж байна. Хар тамхи(8) гэж маш том мөнгө эргэлдэж байдаг зах зээл байна аа. Афганистан болон Өмнөд Америкийн улсууд гэж нийлүүлэгч нар байна. Мафи гээчийн нэг салаа гол бизнес нь байгаад байгаа. Маш өндөр ашигтай байдаг болоод ч тэрүү ЛасВегас-ийг(9) үүсгэн байгуулсан хүн нь 1 толгойлогч нь байсан гэж дуулсан юм байна.

Дараа үргэлжлүүлье дээ...


(1): http://en.wikipedia.org/wiki/Nuclear_weapon#Governance_and_control
(2): http://en.wikipedia.org/wiki/Lipstick
(3): http://www.msnbc.msn.com/id/15863307/
(4): http://en.wikipedia.org/wiki/Polonium
(5): http://en.wikipedia.org/wiki/Elizabeth_II_of_the_United_Kingdom
(6): http://en.wikipedia.org/wiki/Sex_Pistols
(7): [url]http://en.wikipedia.org/wiki/God_Save_the_Queen_(Sex_Pistols_song)[/url]
(8): http://en.wikipedia.org/wiki/Cocaine
(9): http://en.wikipedia.org/wiki/Las_Vegas,_Nevada

Comments